“Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын энэхүү хуралд БНХАУ-ын Жилиний их сургууль, ОХУ-ын Байгалийн болон Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль, АНУ-ын Сэлфордын их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцож, даяаршил дахь Хятад, Орос, Монгол гурван улсын оролцоо ба харилцаа, Хятад, БНСУ, Япон улсыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавин хэлэлцүүлж байна.
“Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавьсан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх судлаач, доктор Ж.Баясахаас зарим зүйлийг тодруулав.
“Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юу?” гэсэн асуултанд тэрээр, “Яг үнэндээ 34 төсөл, хөтөлбөрөөс цаасан дээрх нь их байгаа. Энэ талаар сая харин манай улсын Ерөнхийлөгч Бишкек хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний тавь дахь удаагийн уулзалт дээр хөндөж, манай талаас байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар тавих, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулах зэрэг тодорхой саналуудыг тавилаа”гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Ер нь бол гурван улсын Эдийн засгийн коридорын төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г хийсэн, бэлэн байгаа. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал сонирхолтой байгаа. Харин БНХАУ-ын хувьд дотоод нөхцөл байдлаасаа болоод сонирхолоо хараахан илэрхийлээгүй байгаа. Байгалийн хий дамжуулах хоолойн хувьд БНХАУ-ын тал судалж үзье гэдгээ сая мэдэгдсэн.
Эрчим хүчний супер сүлжээ байгуулахын хувьд манай улсад эрчим хүчний нөөц их. Азийн орнуудаас хөрөнгө оруулж хамтран ажиллахаа БНСУ-аас эхлээд илэрхийлээд байна. Ирэх онд Улаанбаатарт Олон улсын эрчим хүчний сүлжээний төв байгуулахаар болоод байгаа. Иймэрхүү тодорхой саналууд тавигдаад байна. Тиймээс манай улсын хувьд одоо хурдны автозамаа хурдан тавьж сайжруулан төмөр замын шинэчлэлээ мөн яаралтай хийж, дэд бүтцийн ажилдаа анхаарах хэрэгтэй байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.