Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал их байгаа юм.
Иймд Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын ажлыг тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сарын ажлыг 2 үндсэн чиглэлээр явуулсан. Сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүй, хамтын баталгаажуулалт, органик болохыг гэрчлэх тэмдгийн хэрэглээтэй холбоотой нийт 9 удаагийн сургалтыг зохион байгуулж, 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид, баталгаажуулалтын болон мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан байна.
Мөн “Органик хөгжил” хамтын баталгаажуулалтын байгууллага үүсгэн байгуулагдаж, гишүүд тангаргаа өргөн, Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэхээр 05 өнгөрсөн сарын 29-ний өдөр холбогдох материал ирүүлснийг ХХААХҮЯ-аас хянаж, хамтын баталгаажуулалтын анхны байгууллагыг бүртгэжээ. Хуулинд органик хүнсийг баталгаажуулах гурван төрөл байгаагийн нэг нь Хамтын баталгаажуулалтын байгууллага юм. Тус байгууллага нь харилцан итгэлцэл дээр тулгуурласан сайн дурын үндсэн дээр нэгдсэн байх юм.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг “Сарын ажлын бас нэг үндсэн чиглэл нь ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, НХХААГ гэсэн дөрвөн байгууллага хамтран зах зээл дээр байгаа “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд улсын хэмжээнд тандалт судалгаа хийсэн. Судалгаанд 360 зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой, импортын хүнсний буюу 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байна. Иймд 200 орчим аж ахуйн нэгжид сануулга, зөрчлийг арилгах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
Үйлдвэрлэгч нар Органик хүнсний тухай хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллах ёстой. Үүнийгээ хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой” хэмээлээ.
“Органик” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал;
“Монгол алтайн барагшун” ХХК-ийн барагшуны ханд, цай;
“Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал;
“Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT шар айраг;
“Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай;
“Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай;
“Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингын үрийн гурил г.м
“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Михачи” ХХК, “Сэ-Тэ-Би” ХХК-ийн зөгийн бал;
“Эко Эрдэнэ” ХХК-ийн 2 нэр төрлийн варень;
“Гогте Фүүдс” ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс;
“Таван эрдэнэ” ХХК-ийн ногоон цай;
“Бүтээл сан” ХХК-ийн Шаамар зөгийн бал;
“Юу-би-бренд” ХХК-ийн бантан;
“Тэсо Корпораци”-ийн Чацаргана, Нэрсний ундаа;
“Баясах интернэйшнл” ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овьёоснууд
Давс, цайны хужир
“Байгалийн цэвэр” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“ГБТ трейдинг” ХХК-ийн Артишок ундаа, өтгөрүүлсэн ханд, Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо;
“Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн Хуба Хаяа чацарганы тос, охь;
Монос хүнс ХХК-ийн ЭКО цай, “Эко маалинги” ХХК-ийн маалингын тос, тэжээл, үр;
Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай;
“Мандах сутай трейд” ХХК-ны гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино;
“Агь” ХХК-ийн “Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон;
“Завхан баялаг” ХК-ийн Нэрс нэрийн жүүс ундаа
Улиастай нэрийн дарс
“Баясах фүүд” ХХК-ийн Bagro зөгийн бал зэрэг байгууллагууд байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.