Эдийн засгийн тухай ойлголт

2018-01-22 Нийтлэл

Эртний дэлхий дахинд соёл иргэншил үүсэхтэй зэрэгцэн хүмүүст бараа үйлчилгээг түгээх тогтолцоо бүрэлджээ. Худалдаа гар урлал хөгжиж, арилжаалагдах боломжтой барааг үйлдвэрлэснээр эхэн үеийн эдийн засгийн тогтолцоо аяндаа үүсч байв.

Хүмүүс эхэндээ бартераар, хожид нь үнэт металаар цутгасан зоосоор худалдаа хийх болсон бөгөөд худалдаа нь хүмүүсийн амьдралын голлох хэсэг болжээ.

Худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь түүнийг хэрхэн ажилладгийг судалж эхлэхээс олон зуун жилийн өмнөөс явагдаж байжээ. Нийтээр нь “экономикс” хэмээн нэрлэх хэд хэдэн сэдвийн хүрээнд бичиж байсан анхны хүмүүс бол эртний Грекийн философичид юм. Платон “Бүгд найрамдах улс ” бүтээлдээ идеал улс орны улс төр, нийгмийн бүтцийг тодорхойл, эдийн засгийн чиг үүргийг төрөлжсөн үйлдвэрлэгчид нийтийн барааг үйлдвэрлэх явдал хэмээн дурджээ.

Худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь түүнийг хэрхэн ажилладгийг судалж эхлэхээс олон зуун жилийн өмнөөс явагдаж байжээ. Нийтээр нь “экономикс” хэмээн нэрлэх хэд хэдэн сэдвийн хүрээнд бичиж байсан анхны хүмүүс бол эртний грекийн философичид юм. Платон “Бүгд найрамдах улс” бүтээлээ идеал улс орны улс төр, нийгмийн бүтцийг тодорхойлж, эдийн засгийн чиг үүргийг төрөлжсөн үйлдвэрлэгчид нийтийн барааг үйлдвэрлэх явдал хэмээн дурджээ.  Харин түүний шавь Аристотел зах зээл дээр арилжаалж болох хувийн өмчийн үзэл санааг хамгаалж байв. Энэхүү үзэл санааны ялгаатай гаргалгаа өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Платон, Аристотел нарын философичид экономиксийг ёс суртахууны философийн асуудал гэж үзэж байсан тул эдийн засгийн тогтолцоо хэрхэн ажилладгийг судлахын оронд энэхүү тогтолцоо хэрхэн ажиллах ёстой тухайд санаагаа дэвшүүлжээ. Ийм хандлагийг “норматив” гэх бөгөөд субъектив шинжтэй, “юу байх ёстой вэ” гэсэн байр сууринаас асуудалд ханддаг. Дундад зууны философичид, тухайлбал Томас Акиунас хувийн өмч болон зах зээл дээрх худалдааны ёс зүйг тодорхойлохыг оролдож байснаас үзвэл экономиксийн норматив хандлага Христийн эрин үе хүртэл үргэлжилж байжээ. Акиунас бээр үнийн талаарх ёс зүйг авч үзэж, худалдаачин хэт их ашиг олохгүй байх “шудрага” үнийн ач холбогдлыг онцолж байв. Эртний дэлхий дахинд хөдөлмөрийн дийлэнх хэсгийг боолчууд бүрдүүлж байсан, түүнчлэн Дундад зууны Европт хөдөлмөр эсвэл цэргийн алба хаасныхаа төлөө эзэн ноёныхоо хамгаалалт дор амьдрах тариачид бүхий феодлын нийгэмтэй байсан. Тийм учраас дээрх философичдын гаргалгаа зарим талаараа хийсвэр шинж чанартай юм.

Хот улс үүссэн нь

Европт хот улс хөгжиж, улмаар олон улсын худалдаагаар дамжин чинээлэг болж байсан нь XV зуунд гаргасан томоохон өөрчлөлт байлаа. Шинээр үүсч хөрөнгөжиж буй худалдаачдын давхарга эдийн засаг дахь гол тоглогч болсон тул феодалын газар эзэмшигчдийг орлох болжээ. Тэд худалдаа, шинэ газар орон  нээх аялалыг нь санхүүжүүлэх угсаа залгамжилсан банкируудтай нягт хамтран ажиллаж байв. Шинэ улс орнууд урьд өмнөх жижиг феодлын эдийн засгийг халснаар эдийн засгийн сэтгэлгээ хоёр улсын хоорондын бараа, мөнгөний арилжааг хэрхэн хянах тухай асуудалд төвлөрч эхэлсэн юм. Энэ үед давамгайлж байсан хандлагыг меркантализм гэх бөгөөд аливаа улсын экспортоос олох орлого болон импортод гаргах зардлын зөрүүг илэрхийлэх худалдааны тэнцэлд гол анхаарлаа хандуулж байв. Гадаад оронд барааг борлуулах нь тухайн улсад мөнгө оруулах тул сайн зүйл, харин барааг импортолсноор мөнгийг гадагш урсгах тул аюултай аж. Дотоодын үйлдвэрлэгчдийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны алдагдлаас сэргийлэхийн тулд мерканталистууд импортод татвар ноогдуулахыг дэмжиж байв. Худалдаа өсөн нэмэгдэхийн хэрээр хувь худалдаачид болон тэднийг санхүүжүүлэгчид худалдаан дахь нөлөөгөө алдаж эхэллээ. Гол төлөв засгийн газраас санхүүжилт авсан нөхөрлөл, пүүс компаниудыг байгуулах замаар томоохон худалдааны үйл ажиллагааг хянаж эхлэв. Эдгээр пүүсүүд хувьцаанд “хуваагдаж” эхэлснээр олон хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр санхүүжих бололцоо нээгдсэн юм. Хүмүүсийн хувьцаа худалдаж авах сонирхол XVII зууны сүүлчээр огцом өссөн нь маш олон хувьцаат компани болон тэдгээрийн хувьцааг арилжаалах хөрөнгийн бирж байгуулагдахад хүргэсэн юм.

Шинэ шинжлэх ухаан

Худалдааны үлэмж их өсөлт нь нөгөө талаас эдийн засаг хэрхэн ажилладаг тухай сонирхолыг дахин сэргээснээр экономикс хэмээх шинжлэх ухааны салбарын эхлэлийг тавьсан юм. XVIII зууны эхээр үүсч, рационал байдлыг бүхнээс дээгүүрт авч үзсэн Соён гэгээрлийн хэмээн нэрлэгдэх эрин үед “улс төрийн эдийн засаг”-ийг шинжлэх ухаанчаар авч үзэх болсон. Эдийн засагчид эдийн засгийн үйл ажиллагааг хэмжих, эдийн засгийг ёс суртахууны илэрхийлэл талаас нь бус харин тогтолцооныхоо хувьд хэрхэн ажиллаж байгааг тодорхойлохыг оролдож байлаа. Францад физократууд гэж нэрлэгдэх бүлэг сэтгэгчид эдийн засаг дахь мөнгөн урсгалыг шинжилж, анхны макро эдийн засгийн (бүх эдийн засгийн) загварыг амжилттай бүтээжээ. Тэд худалдаа болон санхүүг бус, харин хөдөө аж ахуйг эдийн засгийн амин зүрх гэж үзэж байсан юм. Энэ үед Английн улс төрийн философичид худалдааны тухай мерканталист үзэл санаанаас ангижирч үйлдвэрлэгч, хэрэглэгч, бүтээгдэхүүний үнэ цэнэ, ханамжийн тухай ойлголтод илүү ач холбогдол өгөх болжээ.  Орчин үеийн экономиксийн судлагдахууны цар хүрээ энэ үеэс бүрэлдэж эхэлсэн билээ.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.