“Хааны эрэлд” сургууль энэ сард Монголд болно

2019-06-11 Мэдээ, мэдээлэл

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” 17 дахь дадлага, сургууль Монгол Улсад дөрөв дэх удаагаа энэ сарын 14-28-нд болно. Дадлага, сургуульд 35 орны 1700 орчим цэргийн алба хаагч оролцох юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг өмнө нь Монгол Улсад 2006, 2007, 2016 онд зохион байгуулжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.