ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд хоригджээ

2019-05-17 Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн яамны нэр бүхий албан тушаалтнууд Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж. Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчилж, ийнхүү хорьсон талаар эх сурвалж мэдээлэв. Мөн одоогоор цагдан хорьсон хоёр хүнээс гадна дээрх хэрэгт хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа гэнэ. Одоогоор хахууль авсан гэгдэх ажилтнууд хэчнээн төгрөгийн хахууль авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгалтын явцад шалгаж тогтоох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.