Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөг өчигдөр амжилттай боллоо.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтранзохион байгуулсан тус өдөрлөгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын зөвлөх С.Майнбаяр, Засаг даргынорлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, болон дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 250 гаруй гэр бүлийн 600 гаруй хүн оролцлоо.
Өдөрлөгийн үеэр сэтгэл судлаач Г.Наранбаатар, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Хүүхдийн төлөөх орон нутаг төслийн ажилтан Б.Оюунтогтох, “Mind Updatе” сургалтын төвийн захирал Н.Мөнхбаяр нар сонирхолтой лекц, илтгэл тавьсан байна. Түүнчлэн энэ үеэр угийн бичиг хөтөлдөг гэр бүлүүд үзэсгэлэнгээ дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг татсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.