Мөн хүүхэд багачуудад эрх тэгш боловсрол олгон авъяас чадварыг хөгжүүлэх зорилготойгоор хичээлийн бус цагаар уран зураг, таеквондо, шатар, давтлагын анги /номын сан/, солонгос хэлний дугуйлангуудыг мэргэжлийн ур чадвартай багш нараар удирдуулан үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хамруулан хичээллүүлж байна.
Энэ удаа Монгол улсад суугаа БНСУ-н элчин сайдын яамтай хамтран “Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа бөгөөд уг үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, багш Т.Нурмаажаваар удирдуулсан “Хүүхдийн ертөнц” уралдаант үзэсгэлэнгийн 2014, 2015, 2016 оны тэргүүн болон дэд, шагналт байрын эзэд, нийслэл, дүүрэг, сургуулиудын шилдэг хүүхдүүд болох Ц. Болорцэцэг, Б.Мөнхцацрал, Г.Ангараг, М.Галбаатар, Б.Шагшаабодь, Г.Эрдэнэбаатар, Б.Тэмүүлэн, Э.Сарнай гэх мэт 30-аад авьяаслаг бүтээлч хүүхдүүдийн 90 гаруй бүтээл дэлгэгдэж байна.
Зураач, багш Т.Нурмаажавын монгол зургийн төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг нь суралцагч хүүхэд багачуудад маань үндэсний өв уламжлал, ёс заншил, түүх соёлоо харуулсан монгол зураг зурах арга барил, хандлагыг бий болгож буй ач холбогдолтой юм.
Хүүхдийн бүтээлийн ертөнц бол өнгө будаг, өгүүллээрээ хамгийн шударга, үнэнийг өгүүлдэг бөгөөд сүүн цагаан сэтгэлээр төсөөлөн бүтээсэн нь хамгийн яруу тансаг байдгаараа онцлогтой. Энэхүү гайхамшигт ертөнцөд түр саатаж нүдээ баясган сэтгэлээ хөглөөрэй.
Үзэсгэлэн БНСУ-ын элчин сайдын яамны үзэсгэлэнгийн танхимд 2017.04.18-19 нд дэлгэгдэнэ.
Холбоо барих утасны дугаар: 70156994, 88001540