Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, үйлчилгээний нэг төвд байрлах “Миний дэлгүүр 112 салбар”, Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 35-01 тоотод байрлах “Монгол кореа стор” ХХК-ийн худалдааны төв, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хорооллын эцсийн буудал, Ард Аюушийн ӨЧ-23 тоотод байрлах Скайхапермаркет ХХК-ний ”Е-март” худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Хяналт шалгалтаар худалдааны газрын агуулах нь эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Хүнсний бүтээгдэхүүний дээгүүр бохирын хоолой хамгаалалтгүй тавигдсан, нарны хэт их туяа шууд туссанаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимд өөрчлөлт оруулах нөхцлийг бүрдүүлсэн байжээ. Мөн шал, хана нь зориулалтын бус, арчиж цэвэрлэхэд хялбар бус, шал нь тоосжилт ихтэй нь шалгалтаар илэрчээ. Түүнээс гадна хүнсий бүтээгдэхүүний ул мөрийн мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.3, 10.25 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн хоёр аж ахуйн нэгж, нэг албан тушаалтанд холбогдох арга хэмжээг авлаа. Илэрсэн зөрчлийг арилгуулах улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.