НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулжээ.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон 5 сая, долоон орон 10 сая, найман орон таарвал 50 сая төгрөг хожих юм.
Энэ удаагийн тохирлоор:
25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс
30 мянган төгрөгийн азтан 23,507
100 мянган төгрөгийн азтан 2,326
1.0 сая төгрөгийн азтан 206
5.0 сая төгрөгийн азтан 25
10.0 сая төгрөгийн азтан 1
50 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо.
Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.