Одоогоос сарын өмнө АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорт уламжилсан. Прокурор уг саналыг хэрэгсэхгүй болгосон юм.
Тэгвэл ШЕЗ-өөс өргөн мэдүүлсний дагуу Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний 44 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч П.Долгормаа, 15-ны өдрийн 45 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.
НПГ-ын ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас ирүүлсэн нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ хэлэлцээд дээрх хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Харин Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандоржийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж шийдсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.