Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаад, төлбөрөө төлөөгүй оюутнуудын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Тус зээлийн сан 1993 оноос анх хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1893 хүн 52,5 сая ам.долларын өртгөөр суралцжээ.
Нэг үгээр хэлбэл, Боловсорлын сан гэж ёроолгүй сав байдаг бололтой юм. Тэнд 74 мянган мэргэжлийн диплом барьцаанд байгаа. Тус сангаас 52 сая ам. долларын зээл олгожээ. Зээлүүлэх бол нэг хэрэг, түүнийг эргүүлж төлөх ёстой. Гэвч эргэн төлөлт тус санд тэг гэж хэлж болно. Зээлээ төлөөгүй эрхэмүүдийн ангилал зэрэглэлийг авч үзвэл “шударга үнэн”-ий дуу хоолой болж яваа энэ цагийн улстөрчид, түүний үр сад, бүр давраад тэдний цүнхчид байх жишээтэй. Үнэн учиг ийм учраас л энэ сангийн хувьд зээл олгодогч эргүүлэн төлөх механизм нь маш сул. Түүнийг шийдвэр гаргагчид бүгд мэддэг. Гэхдээ сайжруулах талаар өнгөрсөн хугацаанд ямар нэгэн алхам хийгээгүй байна.
Уг нь эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгддөг бөгөөд төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлээ төлж, барагдуулан гэрээний заалттай аж. Зээл авсан хүмүүсээс 670 хүн зээлээс чөлөөлөгдсөн бол 179 хүн чөлөөлөөгүй, ор сураггүй алга болсон гэнэ. Тиймээс эдгээр 179 оюутны асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон талаар Боловсролын үнэлгээний газраас мэдээлжээ. Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150,2 тэрбум төгрөг болсон байна.
О.Гэрэл
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.