Цагдаагийн байгууллагаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан талынхныг шалгаж байгаа талаар тодруулга өглөө. Учир нь өнгөрөгч долоо хоногт тус асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг хэсэг хугацаанд саатуулан байцаалт авч, сулалсан билээ.
Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Учир нь АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг өгч буй тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.” хэмээн тодруулав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.