Сошиал медиа менежерүүд, маркетеруудын хувьд олон ажлууд зэрэг зэрэг овоороод алинаас нь эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол заримдаа тохиолддог. Паретогийн зарчмаар үзвэл бидний хийх ажлуудын 20 хувь нь бидний ажлын үр дүнгийн 80 хувийг бий болгож байгаа. Хэрхэн яг зөв ажлаа сонгох вэ? Ямар хуваарийн дагуу ажиллавал илүү үр дүнтэй байх вэ? Хэрхэн өдрийн ажлын хуваариа сайжруулах вэ? гэх бодлууд үргэлж надад төрдөг юм л даа. Энэ асуултдаа хариулт авах зорилгоор гаднын зарим нэг маркетеруудыг нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухай интернэтээс олж судалсан юм.
Buffer-ийн Сошиал медиа менежер Brian Peters-ийн өдрийн ажлын хуваарийг сонирхож үзвэл:
Өглөө
07:00-07:30 Өглөөний цай
07:30-08:30 И-мэйл шалгах, хариу өгөх
08:30-09:00 Сошиал медиа сувгуудаа шалгах
09:00-09:30 Сошиал медиа дахь сурталчилгааны үр дүнгээ дүгнэх
09:30-10:00 Сошиал орчин дахь хүмүүсийн асуултуудад хариулах, харилцаа тогтоох
10:00-10:30 Контент түгээх хуваарь хийх
10:30-10:45 Кофе завсарлага
10:45-11:00 Унших, суралцах
11:00-12:00 Контент бүтээх /блог/
Үдээс хойш
12:00-12:30 Өдрийн хоол
12:30-13:00 И-мэйл шалгах, хариу өгөх
13:00-13:30 Интернэт орчин дахь асуултуудад хариу өгөх, харилцаа үүсгэх
13:30-14:00 Зорилтот хэрэглэгчдийн сонирхол татах контент интернэтээс олох, унших, түгээх
14:00-14:30 Унших, суралцах
14:30-14:45 Завсарлага
14:45-15:00 Контент түгээх хуваарь хийх
15:00-16:30 Контент бүтээх /дүрс бичлэг, график/
16:30-17:00 И-мэйл маркетинг
17:00-17:30 Харилцагчдын асуултад хариу өгөх
Орой
17:30-18:45 Дасгал
18:45-20:00 Оройн хоол
20:00-21:00 Суралцах /программ, дүрс бичлэг/
21:00-22:00 Зурагт үзэх
22:00-22:30 Унших
22:30 Унтах
Түүний хувьд бүтэн өдрийн турш хамгийн чухал болоод үр бүтээлтэй өнгөрүүлдэг хэсэг нь контент бүтээх, сошиал дагагчидтайгаа харилцаа холбоо тогтоох болон суралцах байдаг гэсэн байна. Сошиал медиа менежерүүдийн хувьд шинэ шинэ боломжуудыг байнга уншиж судалж байх нь өнөөгийн технологийн хурдацтай хөгжлийн үед чухал байдаг. Хэдийгээр хийх ажлууд их ч тэрээр уншиж, суралцахад байнга цаг гаргадаг байна. Мөн ихэнх ажлуудын үргэлжлэх хугацаа нь 30 минут байгаа нь нэг талаас түүний ажилдаа хэр дадлагажсаныг харуулж байна.
Миний хувьд аль болох гол ач холбогдолтой ажлууддаа төвлөрч ажиллахыг чухалчилдаг учраас Brian Peters-с ялгаатай тал нь нэг төрлийн ажилд 30 минутаас илүү хугацааг буюу 1-3 цагийг зарцуулдаг. Адилхан тал гэвэл суралцах болон унших цагийг аль болох их байлгахыг мөн зорьдог.
05:30-06:00 Өглөөний цай
06:00-06:30 Англи хэл дээр мэдээ
06:30-07:10 Дасгал /Эрүүл мэнддээ анхаарах нь ирээдүйд оруулах том хөрөнгө оруулалт
07:10-07:30 Усанд ороод ажилдаа гарна.
08:30-09:00 Сошиал медиа орчин дахь өмнөх өдрийн сурталчилгааны явцыг дүгнэдэг. Гүүгл аналитикс программын тусламжтайгаар вэб сайт дахь өмнөх өдрийн хандалтуудыг харна, дүн шинжилгээ хийнэ.
09:00-09:30 Тэмдэглэл бичих болон төлөвлөдөг
09:30-10:00 Сошиал орчин дахь харилцагчдын асуултуудад хариулах, харилцаа үүсгэх / энэ тал дээр анхаарал бага хандуулдаг байсан бөгөөд Brian-ы хуваариас санаа авч саяхнаас оруулаад байгаа/
10:00-10:30 Харилцагчидтай утсаар ярих
10:30-13:00 Бусад гадна дотнын сайтууд дахь контентууд унших, контентын санаа авах, суралцах
13:00-13:30 Мэйл маркетингийн үр дүнгээ шалгах, и-мэйл илгээх.
13:30-14:30 Өдрийн цай
14:30-16:30 Контент бүтээх
16:30-17:00 Завсарлага
17:00-19:00 Унших
19:00-20:00 Шинэ программ туршиж үзэх, судлах
Сошиал медиа менежерүүдийн хувьд хийх гол ажлууд юу байх вэ?
– Харилцагчид дагагчидтай харилцаа тогтоох
– Сошиал медиа пост бичих
– Блог пост хийх
– Дизайн дээр ажиллах
– Контент бүтээгчидтэй хамтарч ажиллах
– Контент маркетинг
– Төлбөртэй сурталчилгаа явуулах
– Тайлан гаргах
– Лийдүүдийг удирдах
– Дүн шинжилгээ хийх
Сошиал медиа менежерүүдийн үүрэг эхэн үедээ пост хийх, харилцагчдынхаа асуултад хариу өгөх зэрэг цөөн хэд л байсан бол, одоо техникийн болон программын олон чадварууд шаардах хэмжээнд хүрээд байна. Өнөө үед сошиал медиа менежерүүд контентын стратеги тодорхойлох, дүрс бичлэг хийх, сурталчилгааны үр дүн, мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, GIF хийх, харилцаа тогтоох, төлбөртэй сурталчилгаа хийх г.м.
Дээрх ажлуудыг хэрхэн зохицуулах вэ?
Бидэнд тулгардаг гол бэрхшээл бол аль ажлыг тэргүүн элжинд хийхээ шийдэх явдал байдаг. Аль ажлыг түрүүнд хийхээ болон ямар хугацаа зарцуулахаа зөв сонгох нь ажлын үр дүн болон гүйцэтгэлд багагүй нөлөө үзүүлдэг.
Зөв сонголтод тусалж болох 2 арга байна:
70/20/10-ийн дүрмийг контент бүтээхэд хэрхэн хэрэглэж болох вэ?
70% нь гол ажил буюу харилцагчдынхаа сонирхлыг татах контент бүтээх, дагагчидтайгаа харилцаа холбоо тогтоох, контентууд судлах, сонгох зэрэгт зарцуулна.
20% нь 70 хувьд ноогдох ажлуудын гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах, гаршуулахад зарцуулагдана. Контентын чанарыг нэмэгдүүлэх, фейсбүүк дээр шинэ групп нээх, сошиал медиа шинэ сувгууд нээх зэрэг байж болно.
10% ашиг их өгөх, орлого оруулах зорилго бүхий контентууд дээр ажиллана. Жишээ нь фейсбүүкт шинээр сурталчилгааны ажил эхлүүлэх г.м сурталчилгаатай холбоотой ажлууд гэж ойлгож болно.
ICE оноо өгөх арга:
I-Impact Хэрэгжүүлснээр таны ажилд хэр их сайн нөлөө үзүүлэх
C-Confidence Амжилттай хэрэгжих магадлал
E-Ease Хэрэгжүүлэхэд хэр амархан байдал
Хийх ажлуудаа ICE-ийн хувьд хэдэн оноо авахыг 1-10 хүртэл оноо өгнө. Ингэхдээ оноо өндөр байх тусмаа сайн байхаар бодолцож үзнэ.
Жишээ нь:
Контентын сэдэв сонгох I=6, C=7, E=6
Дүрс бичлэг хийх I=10, C=8, E=2
Шинэ блог бичих I=7, C=7, E=4
Харилцаа тогтоох I=7, C=7, E=7
Эндээс
Харилцаа тогтоох, дундаж оноо 7.0
Дүрс бичлэг хийх 6.7
Контентын сэдэв сонгох 6.3
Блог бичих 6.0
Одоо сошиал медиа менежерүүдийн хийх 10 гол ажлууд юу байхыг харья:
1. Төлөвлөх, стратеги
Сошиал медиа маркетерийн хувьд брэндээ таниулах, харилцаа үүсгэх, урсгал бий болгох гээд олон зорилгуудтай байна. Зорилгоо зөв тодорхойлохоос гадна сошиал медиа маркетингийн ажлын зорилго нь танай компанийн зорилготой нийцэж байгаа эсэхийг тодорхойлох нь нэлээд чухал бөгөөд жаахан ярвигтай. Энэ тухай сайтар бодсоноор сошиал медиа маркетингийн стратеги гарч ирнэ.
2. Харилцаа холбоо тогтоох
Контент бүтээх, сонгох болон харилцагчдаа сэтгэл хангалуун байлгах, халамжлах нь их чухал гэдэг нь ойлгомжтой. Ингэснээр танай байгууллагын талаар эерэг сэтгэгдэл бий болж улмаар танай бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай эерэг мессежнүүд түгнэ.
3. Контент бүтээх
Сошиал медиа маркетерийн магадгүй хамгийн чухал ажил нь контент бүтээх явдал юм. Контент бол сошиал сувгуудын хувьд амь тэтгэх цус нь юм. Хүмүүс контентыг л уншина, харилцаа бий болно, танай брэндийг мэдэж, бусдад хүрэх, танигдах гол хэрэгсэл нь юм. Дүрс бичлэг, GIF, инфографик зэрэг эдгээр олон төрлийн контентуудыг бүтээх тал дээр арвин туршлагатай байх нь чухал.
4. Түгээх
Олон төрлийн контентууд сошиал медиа сувгууддаа түгээхийн сацуу хэрэгтэй контентыг олж, бүтээж хуваалцах нь үр дүнд чухал нөлөө үзүүлнэ. Мэдээж хэрэг тухайн контент нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдаа холбоотой байх хэрэгтэй болно.
5. Хуваарь хийх
Төлөвлөөд түгээх контентуудыг хуваарь хийнэ гэдэг бас нэг чухал ажил юм. Ягаад хуваарь хийх нь чухал вэ гэхээр сошиал медиа орчинд үр дүнтэй цагууд гэж байдаг. Яг тэр цагуудад контентоо пост хийвэл үр дүн нь илүү байдаг л даа.
6. Үр дүнг хэмжих
Таны пост хуваарь хийгээд сошиал орчинд түгээсэн бол одоо дүн шинжилгээ хийх цаг. Хэдэн даралт авсан байна? Хэдэн лайк, сэтгэгдэл цуглуулсан байна? Орлогод хэрхэн нөлөөлсөн байна? Эдгээр мэдээллийг ашиглан ирээдүйн үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах вэ?
7. Туслах
Сошиал медиа орчин сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Харилцагчид ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээлэл авах бол фейсбүүкийг өргөнөөр ашиглах боллоо. Тэд асуулт асууна, гомдол тавина, сэтгэгдэл үлдээх болно, тэр бүгдэд дор дор нь хариу өгч ажиллан тэдэнд туслах нь сошиал медиа менежерүүдийн үүрэг.
8. Суралцах
Чадах чинээгээрээ суралцан мэдлэгээ тэлж, чадвараа байнга нэмэгдүүлж байх нь богино болон урт хугацаандаа танай байгууллагад чухал нөлөө үзүүлнэ. Чадварлаг ажилтан болоход гол үүрэг гүйцэтгэнэ.
9. Туршиж үзэх
Төрөл бүрийн туршилт хийх нь мөн л мэдлэг нэмэх гол хүчин зүйл юм. Их туршилт хийх тусмаа бид илүү их туршлагажиж сошиал медиа орчинд юу болдог, юу болдоггүй талаар мэдлэг илүү ихээр хуримтлуулах болно.
Эдгээрээс харахад сошиал медиа менежерүүдэд хийх маш олон чухал ажлууд байна. Эдгээр мэдээллээс ашиглаж та өөрийн ажилдаа дүгнэлт хийж үйл ажиллагаагаа сайжруулах байхаа.
Дүгнэлт:
Сошиал медиа менежер нь өнөө үед шилдэг ажлуудын нэг гэдэгт би итгэлтэй байна. Олон янзын хүмүүстэй харилцаа тогтоож тэдний үзэхийг хүсэх, тэдэнд урам зориг өгөх контентууд бүтээж түгээхээс илүү сайхан ажил гэж юу байх вэ?
Хүндрэлтэй зүйл нь маш олон төрлийн ажил өдөр бүр амжуулах хэрэгтэй байдаг. Тиймээс аль нь хамгийн чухал ажил болохыг дээрх аргуудын тусламжтайгаар мэдэж ажиллах нь чухал ач холбогдолтой юм.
1 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.