УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Захиргааны хэргийн шүүх байгуулснаар Монгол Улсад хүний эрхийг хангах, албан тушаалтнууд дур зоргоороо шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсооход томоохон түлхэц болсон. Харин Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөлд Засгийн газрын болон төрийн төв байгууллагын аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэхгүй байхаар тусгасан нь хэт өргөн хүрээг хамарч байна гэсэн дүгнэлтийг МАН-ын бүлэг гаргалаа. Тиймээс хуулийн хамрах хүрээг хумих нь зөв гэдэгт санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон төрийн байгууллагын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянана. Харин УИХ-ын шийдвэрийн дагуу гаргасан Засгийн газрын аливаа тогтоол болон бусад шийдвэрийг шүүх хянахгүй байхаар хуульчлах хэрэгтэй. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах УИХ-ын шийдвэрийг шүүх байгууллага зогсоосон. Энэ мэт үйлдлийг дахин гаргахгүйн тулд дээрх хязгаарлалтыг тогтоох нь зөв юм. Харин УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянах юм” гэв.
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.