УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав.
Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг эрчимжүүлэх зорилгоор боловсруулсан байна. Төсөл 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд дараах зургаан асуудлыг тусгажээ.
Үүнд:
-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;
-Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
-Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;
-Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;
-Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан арга хэмжээг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
-Тавантолгойн нүүрсний ордтой холбогдуулан өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн уялдааг хангахтай холбогдох зохицуулалтыг тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасан. Тухайлбал: Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “ЭТТ” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх гэсний дагуу Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоол, ТӨХ-ны 2010 оны 425 дугаар тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулан ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д шилжүүлсэн байдаг бол хөрөнгө оруулалтын гэрээний тухайд Засгийн газраас удаа дараа холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баталж, үүрэг даалгавар өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийгдээгүй байна. Харин Зүүн, Баруун Цанхид үйл ажиллагаа эрхлэх гадаад, дотоодын оператор компаниудыг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж тус заалтын хэрэгжилт хангагдсан тул уг заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь дэмжиж, батлав.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.