Манай улсын нийт гадаад өр 27.4 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 24 сая төгрөгийн өр ногдож байгааг эдийн засагчид мэдээлж байна.
Эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж “Монгол улсын өрийн саарал ном”-ыг гаргажээ. Номонд Монгол Улсын өр ямар түвшинд хүрсэн, цаашлаад бусад улс орнуудтой харьцуулан судалгаан дээр тулгуурлаж ард түмэнд мэдээлэл өгөх, байр сууриа илэрхийлэх зорилготой аж. Цаашид Засгийн газар өрийн асуудлаар богино, дунд, урт хугацаандаа ямар бодлого баримтлах шаардлагатай талаар зөвлөмжийг хүргүүлжээ.
Тэргүүлэх эдийн засагчдын зөвлөлөөс Монгол Улсын өрийн саарал ном зөвлөмжийг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ.
1 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.