“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит 6-р хуралдаан болж байна.
ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болж байгаа хуралдаанд Ажлын хэсгийн Монголын талын дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй хүмүүс оролцож буй юм. Хуралдааны үеэр Монгол, Германы хамтын ажиллагааны өнөөгийн бaйдал, ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хөрөнгө оруулалтын боломжийн талаар харилцан санал солилцож байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.