Видео: Ирэх оны үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

2018-05-24 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн гишүүдийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэж дууслаа. Тодруулбал, ҮХЦ-ИЙН ГИШҮҮДЭЭР Ш.СОЛОНГО, Б.БУЯНДЭЛГЭР, Ц.НАНЗАДДОРЖ, Г.ТУУЛХҮҮ нарыг томилов.

Тус асуудлын дараа Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар ирэх Пүрэв гариг хүртэл хойшлууллаа.

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй гэдгийг хууль санаачлагч тодотгосон юм.

Үүний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.