Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэдМонголын Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв хөндлөнгийн судалгаа хийжээ.
Монголбанкнаас 2018 он гарсаар бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн билээ. Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгааг тус төвийнхөн дүгнэж байна. Энэхүү дүгнэлтээ танилцуулах уулзалт боллоо.
Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Бумчимэг илтгэлдээ 2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан бөгөөд мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг онцлов. Мөн 2017 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, ГВАН 3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжсон зэрэг нааштай үр дүнд хүрсэн зэргийг дурдав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.