Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах гишүүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай нарыг гурван жилийн хугацаагаар томилсон байна. МУХБ-ны Төлөөлөн Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнайг сонгожээ.
МУХБ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 9 гишүүнтэй үүнээс 4 гишүүн хараат бус бөгөөд гишүүдийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилдог.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.