Технологийн зуунтай хөл нийлүүлэн алхах чадвартай, өндөр боловсролтой сайн иргэнийг бэлтгэнэ гэж орчин цагийн ээж аавууд, багш нар бүгд л дор дороо хичээцгээж буй. Тэдний энэ хичээл зүтгэл үр дүнгээ өгч, хүүхдүүд хүссэн боловсролоо эзэмшдэг ч нөгөө талд хөгжлийн зууны иргэн болох хүүхдүүдийн биеийн эрүүл мэнд ямар нэгэн байдлаар доголдолтой хөгжиж байгааг тэр бүр анхааран харж амжихгүй байх шиг.
Хүүхдийг ухаалаг, сэтгэл зүйн хувьд хүчирхэг болгон хүмүүжүүлэхэд дасгал хөдөлгөөн хамгийн чухал. Ялангуяа өсвөр насны охидын хувьд элбэг тохиолддог таргалалт хөдөлгөөний дутагдлаас үүсч, энэ насны охид бие физилогид гарсан өөрчлөлтөөсөө ичиж нэрэлхэн, анги хамт олон, найз нөхдөөсөө тусгаарлан, зожиг нэгэн болж өсөх магадлал өндөртэй болдог.
Өсвөр насны охидын тухайд: 12-15 насанд хүүхдийн өсөлтийн гормон, бэлгийн гормон ид ялгарч эхэлдэг. Яг энэ насанд ээж аавууд ихэвчлэн хүүхдүүдээ сууж хичээл хийхийг санал болгож, ой ухааны академи, хэл усны сургууль, математикийн даалгавараар хэтэрхий шахсанаас болж бие бялдарыг хөгжил нь хоцорч эхэлдэг байна.
Үүнээс үүдэн хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж эхэлдэг бөгөөд дутагдаж буй хөдөлгөөнийг идэх юмаар нөхөж эхэлдэг. Энгийнээр тайлбарлахад зүгээр суугаад идсэн хүнс тэжээлийн илүүдэл нүүрс, ус нь ялангуяа өсөлт болон бэлгийн гормон идэвхитэй явагдаж буй өсвөр насны охидын цусанд орохдоо эмэгтэйлэг байдлыг дарангуйлж өгзөг, гуя, хөх орчимд хуримтлагдан өөхөн давхарга суулгаж томруулж эхэлдэг байна.
Үүнээс сэргийлэхийг хүссэн ээж, аавуудад хүүхдүүдээ гимнастик, аэробик, фитнессээр хичээллүүлэхийг уриалж байна. Манай улсын болон нийслэлийн хэмжээнд хүүхдүүд уран хөдөлгөөнт геминастикийн спортоор хичээллэж байгаа ч энэ нь нийт хүүхдийн 1 хувьд ч хүрэхгүй, хүртээмж багатай байдаг. Харин орчин үеийн техник төхөөрөмж бүхий заалтай фитнесс төвүүд өсвөр насны охид хөвгүүдийг аэробик, фитнессийн дасгалаар чийрэглүүлж байна.
Эх сурвалж: Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо
17 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.