Өнөөг хүртэл зээлийн хүүг бага хэмжээнд барьж Засгийн газрын өрийн түвшинг өндөр хэвээр байсан хэдий ч энэ нь санхүүгийн зах зээлийн уг чанар нь байж чадахгүй гэв. Хөгжиж буй орнууд өрөнд нэрвэгдэж Засгийн газрын төсөв томоохон сорилтуудтай тулгарах болно гэж анхааруулсан байна.
ЭДХАХБ-ын гишүүн улсуудын нийт өрийн хэмжээ 2008 онд 25 их наяд ам.доллар байсан бол энэ жил 45 их наяд ам.доллар болтлоо өсчээ. Санхүүгийн хямралын үед хуримтлагдсан өр ойрын жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа учраас өрийнхөө 40 хувийг барагдуулахад бэлтгэхийг ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудад анхааруулж байна.
ЭДХАХБ-ын гишүүн Их Британи, АНУ, Австрали болон Герман зэрэг улсууд өсөн томорсоор байгаа өрийн дарамттай тулгараад зогсохгүй төсвийн алдагдал хүлээх эрсдэлтэй байгааг ЭДХАХБ-ын бодлогын ахлах шинжээч Фатос Кок анхааруулсан байна.
Гишүүн орнуудын ДНБ-ийг өрийн хэмжээтэй харьцуулсан харьцаа өнгөрсөн оны байдлаар 43 хувь байсан учир эдгээр улс орнууд энэ онд 10.5 их наяд фунт стерлинг зээлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
“Гишүүн улсуудын хувьд цаг үе тааламжтай байгаа дээр санхүүгийн үндэс суурийг улам бэхжүүлэх хэрэгтэй” гэж Фатос Кок Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд өрийн түвшин өссөнөөс болж олон улс орны зээлжих чадварын үнэлгээ нь буурсан. Энэ нь эргээд хөрөнгө оруулагчдын хувьд өндөр чанартай зээл авах сонирхлыг татахын тулд засгийн газрын өр төлбөрийг татах чадварыг бууруулдаг байна.
Үүний зэрэгцээ, дэлхийн эдийн засаг өсөхийн хэрээр бодлого боловсруулагчид хямралын дараах үед авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээг аажмаар багасгаж байна.
Өнөөдрийн байдлаар ЭДХАХБ 35 улсыг эгнээндээ нэгтгэж тус байгууллагын ихэнх гишүүд нь өндөр орлоготой эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй, хөгжилтэй орнууд ажээ.
Эх сурвалж: express.co.uk
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.