Эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, бодлогын зорилт, тунхаглалыг “бодлогын зөвшилцөл” болгон гаргадаг жишиг бий.
Энэ хүрээнд Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн бодлогын жор болох учиртай “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн төслийг санаачлан нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг урьж оролцуулан, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, бодлогын тууштай, нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн 8 зарчмыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн үгэндээ “Монгол орны эдийн засгийн онцлог нөхцөл байдал, туулж ирсэн замналын талаар товч дурьдаад эдийн засгийн цаашдын зорилтоо тодорхой болгох нь энэ цаг үед юу юунаас илүү чухал байгаа тул “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн төслийг санаачилсан бөгөөд олон улсын туршлага, Монгол Улсын туулж ирсэн зам, үндэсний онцлог байдлыг харгалзан тогтвортой өсөлтөд хүрэхэд энэхүү зөвшилцөл үр дүнгээ өгнө” гэж цохон тэмдэглэсэн юм.
“Улаанбаатар зөвшилцөл”-д санал болгож буй 8 зарчмыг боловсруулахад Монголбанкнаас хийж гүйцэтгэсэн суурь судалгааны ажлуудын үр дүнг танилцуулж, тус зөвшилцөл яагаад чухал болох үндэслэлийг тайлбарлан танилцуулсанд оролцогчид талархалтай хүлээн авч, тус санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид боловсронгуй болгох, олон нийтэд түгээн сахин хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
“Улаанбаатар зөвшилцөл” төсөлд танилцуулж буй 8 зарчимд:
“Улаанбаатарын зөвшилцөл” хэлэлцүүлэгийн дэлгэрэнгүй тоймыг Монголбанкны цахим хуудсаар дамжуулан ойрын хугацаанд нийтэд мэдээлэх болно.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.