Бээжин хотоор гүйсээр…

2018-04-16 Амрах агшин

Тус зохиолын гол баатар эрэгтэй дүр Дунхуанг нийслэл Бээжин хотод ирж суралцсан боловч сургуулиа орхин гадуур хориотой наймаа хийж их мөнгөтэй болох гэсэн мөрөөдөлтэй. Харин эмэгтэй гол дүр ШиаоРонг бас л мөнгөтэй болох хүсэлтэй. Гэхдээ энэ эмэгтэй тус зорилгоо биелүүлсэний дараа хүүхэдтэй болж хүнтэй гэрлэж тосгонд ээж аав дээрээ очиж амар тайван байх гэсэн хүсэлдээ хүрэх гэж буйгаараа эрэгтэй дүрээс ялгаатай.

Хайр дурлал, секс, найз нөхөрлөл гэсэн сэдэв хөндсөн энэ роман дэлхийн хаа ч байдаг л нийгмийн дүр төрхийг харуулсан. 

Өнөөдөр 21-р зуунд залуу хүмүүст ямар асуудал тулгарч буй ээж ааваасаа хол явж том хотод юм үзэж нүд тайлах гэсэн залууст ямар бэрхшээл учирч буй мөн мөрөөдөл бодит байдал хоёрт том ялгаа бий гэдгийг романы нийтдээ 3 эмэгтэй, 3 эрэгтэй дүрүүдээр харуулсан.

“Хайр дурлал гэж юу вэ гэдгийг мэдэх гэвэл роман унш” гэдэг шиг энэ романыг заавал унших ёстой номын цуглуулгадаа багтаана гэдэгт итгэлтэй байна.

Энд онцолж хэлэхэд эмэгтэй хүнийг хүндэлж буй тэр эрэгтэй хүний жентэлмэн \gentleman\ зан чанарыг зохиолч харуулсан.

Тиймээс эрэгтэйчүүд хэрхэн жентэлмэн болж чадах вэ гэвэл энэ романаас суралцана.
Энэ номыг хэдэн жилийн өмнө орчуулахааар баг ажиллуулан эхэлсэн боловч тийм ч хурдацтай явагдсангүй. Мэдээж ямарч багын ажил эхлэл өрнөл болон төгсгөл гэсэн гурван хэсгээс бүрддэг. Хамгийн чухал юу вэ гэхээр төгсгөл сайн хийх. Номыг орчуулж дууссаны дараа Бээжин хотод очиж зохиолчтой биеэр уулзсан явдал энэ номыг улам чанартай бас улам хариуцлагатай болгосон.

Аливаа ажил гэдэг ямарч салбарт байсан багийн ажил байж чадвал амжилтанд хүрдэг. Хэн ч ганцаараа юу ч бүтээж чадахгүй. Бүх хүн нийгмээс хамааралтай бас нийгмээс хүртэж харин чадал хүрвэл нийгэмд буцааж төлдөг.

3 жилийн өмнө орчуулж эхэлсэн Хятадын зохиолч Шү Зечэний “Бээжин хотоор гүйсээр”  энэхүү роман олон оронд орчуулагдан хэвлэгдсэн юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.