50 тэрбум ам.долларын хөрөнгөөр баригдаж буй Аппле компанийн шинэ төв байрны таван жил үргэлжилсэн барилгын ажил дуусч байгаа гэнэ. Дөрвөн давхраас бүрдсэн тойрог хэлбэрийн цогцолбор нь орчин үеийн интерьер дизайны шийдлийг өөртөө шингээж өгсөн байна. Нийтдээ 260 метр хавтгай дөрвөлжин буюу ойролцоогоор 71 га талбайд энэ цогцолбор сүндэрлэж байгаа юм байна.
АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод баригдаж байгаа тус байгууламжийг барихад нийтдээ 12 мянга гаруй барилгачин гар бие оролцжээ. Барилгын ерөнхий загвар буюу тойрог хэлбэртэй байлгах санааг Аппле компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс гаргасан байна. Энэ ч үүднээсээ нийт талбайн бараг 80 хувьд нь ногоон байгууламжийг бий болгож байгаа юм байна.
Энэ тухай танилцуулгыг уншихыг хүсвэл аппле компани юүтүүб цахим сүлжээн дэх Данкан Синфиелд сүлжээнээс харах боломжтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.