Монгол түмний уламжлалт баярыг угтан Хан Уул дүүргийн Соёлын төвд ирэх сарын 02-15-нд “Монголын Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг тус дүүргийн ЗДТГ-т бүртгэж эхэлжээ. Энэхүү үзэсгэлэн нь Цагаан сарын баярын үеэр иргэдийг эрүүл, цэвэр хүнсний бүтээгдэхүүн, дотоодын шилдэг гар урлаачдын чанартай хувцас хэрэглэлээр хангах, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг холбох зорилготой юм.
Үзэсгэлэн худалдаа Хүнс, хэвийн боов, Үндэсний хувцас, арьс ширэн эдлэл, Мах, махан бүтээгдэхүүн, Архи, пиво, ундаа болон Цагаан идээ, айраг, Бэлэг дурсгал, өргөн хэрэглээний бараа гэсэн хэсгээс бүрдэх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.