АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой хамтран “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг эхлүүлээд байна. Тус хичээлийг дөрвөн аймаг, нийслэлийн 20 сургуулийн бага насны хүүхдүүдэд орж, шударга ёсыг таниулахын зэрэгцээ эцэг, эх, багш нарын оролцоог хангах, бүх шатны цэцэрлэг, сургуульд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг хүүхэд, залуучуудаар дамжуулан явуулахаар төлөвлөжээ. Энэ арга хэмжээний хүрээнд олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч буй ерөнхий боловсролын бага ангийн 120 гаруй сурагчид “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. “Туулайхүүгийн адал явдал” номыг хүүхэд, багачуудад шударга ёсны дадал, хэвшил бий болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хэвлүүлжээ. Мөн номыг дагалдан гарсан сургалтын гарын авлагад дурдсан агуулгаар улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шударга ёсны хичээл заах боломжтой аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.