“ЦЭВЭР АГААР” САНГИЙН ХЭРЭГТ ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ

2018-01-11 Парламент

Чуулганы танхимаас

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв. 

Уг хуулийн төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах, зуух тараах зэрэг 114 нэр төрлийн ажил хийгдэж аж. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжинэ гэж хуулийн төсөлд тусгажээ.

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Цэвэр агаар” сантай холбоотой асуудалд хариуцлага тооцох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Зарим асуудлыг шалгаж дуусаагүй. Тус санг татан буулгаад манай яаманд өглөг, авлага нь шилжиж ирсэн. Өглөг 2 тэрбум төгрөг байсныг  БОАЖЯ барагдуулсан. Одоо 3,4 тэрбум төгрөг дээр эрүү үүсгээд явж байгаа.

Хоёрдугаарт, бүх гэр хороололд зуух тараана гэж байхгүй. Утааг бий болгож байгаа түлшний асуудлыг тодорхой болгоно, зарим бүсэд цахилгаан халаалт бий болгоно” хэмээн тодруулсан юм.

Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.