Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Хүчирхийллийн эсрэг бид хамтдаа” сарын аяныг өнгөрсөн сарын 15-наас НАМЭХ-ноос эхлүүлсэн байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачлагаар энэхүү ажлыг эхлүүлж хүн ам ихтэй Сүхбаатар сумын дунд сургуулийн 6-10 дугаар ангийн сурагчдын дунд дээрх аяны хүрээнд “Хүчирхийлэл бидний нүдээр” эссэ бичлэгийн болон “Би үүнийг тэвчихгүй” гар зургийн уралдааныг 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Сарын аяны хүрээнд зохион байгуулсан олон ажлын үр дүнд нийгэм ямархуу байгааг томчуудад харуулах хэмжээнд хүүхдүүд өөр, өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Томчуудыг зөв байхыг сануулсан олон санууштай санаа, мэссэжийг багачууд маань өгч нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэж байгаа нь дэвшил юм.
Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд мэргэжлээ зөв сонгож чадвал алсдаа улс орныхоо хэрэгцээтэй салбар бүрт хүрч ажиллаж дэлхийн бусад улсын адил хөгжилд дөтлөх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь тойргийнхоо төгсөх ангийн 440 орчим сурагчид мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэргэжлийн багш нараар хичээл заалгуулж, зөвлөгөө өгч мөн хэрэгцээтэй ном, гарын авлагыг шинэ оны босгон дээр сурагчдад бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Мөн 400 орчим багшид “Багшийн хөгжлийн дэвтэр”-ийг олгож сургалт зохион байгуулжээ.
Эссэ бичлэгийн уралдаанд нэгдүгээр байрт Г.Бумцэндийн нэрэмжит Улсын Тэргүүний 1-р сургуулийн 9в ангийн сурагч Б. Урангоо шалгарсан бол гар зургийн уралдаанд тус сургуулийн 4в ангийн сурагч С.Баярцогт дэд байрт шалгарчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.