Өмнөд Африкийн эрдэмтэд, нийслэл хот Йохансбургээс хойд зүгт нэгэн агуйгаас эртний хүний араг ясыг олжээ. Эрдэмтэд уг араг ясны насжилтын талаар маргалдсан ч хамгийн сүүлийн байдлаар 3.67 сая жилийн өмнө аж төрж байсан хүний араг яс гэж тогтоосон байна.
Тодруулбал, орчин цагийн Этиоп улсын Аваш голын эргээс эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан гэх чулуун зэвсгүүд олддог юм. Энэ үе нь одоогоос 2.5 сая жилийн өмнөх хүн төрөлхтний Хомо төрөл зүйлд хамаарна гэсэн үг юм. Гэтэл эрдэмтэд үүнээс даруй зуун сая жилийн өмнө амьдарч, аж төрж байсан болов уу гэж таамаглаж байгаа эрэгтэй хүний араг яс олсон байна. Эрдэмтэд уг араг ясыг сүүлийн 20 жилийн турш ухаж, судалж, цэвэрлэж, мөн эвлүүлж, одоогийн дүр төрхийг нь гаргажээ.
Судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор хоёр сая жилийн өмнө Африк тивд үүсэж, улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан гэж үздэг байна. Гэтэл 3.67 сая жилийн өмнөх эртний хүний дээрх араг яс ил болсноор энэ судалгааг эргэж харах болсныг илэрхийлж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.