Өнөөдөр МАХН-ын Гүйцэтгэх товчооноос мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намынхаа Бага хурал, Гүйцэтгэх товчооны хуралд ирдэггүй, намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, намын нөхдийн дунд нэр хүндээ алдсан хэмээн шүүмжлэв. Мөн түүний энэхүү үйлдэл нь Улс төрийн намын хууль, намын дүрмийг уда дараа зөрчсөн үйлдэл учраас МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл болж байгаа аж. Тиймээс “хувийн эрх ашгаа МАХН, ард түмэн, сонгогчид, улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьсан О.Баасанхүүг МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.