БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохиогдож буй Ази-Европын орнуудын Боловсролын сайд нарын зургаа дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож байна.
Энэ удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ийн орнуудын боловсролын хөгжлийн чиг хандлага, ирэх 10 жилийн хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэх, шилжилт хөдөлгөөн болон иргэд хоорондын харилцааг хэрхэн дэмжих талаар хэлэлцэнэ. Мөн чуулга уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Боловсролын сайд Ким Санг Контой уулзахаар товложээ.
Ази-Европын орнуудын Боловсролын сайд нарын энэхүү чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог бөгөөд Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд боловсролын салбар гүүр болоход чиглэгддэг өндөр дээд түвшний чуулга уулзалт юм. АСЕМ буюу Ази-Европын гишүүн орнуудын холбоонд 50 гаруй улс, олон улсын байгууллагуудаас Европын холбоо, АСЕАН багтдаг байна.
Эх сурвалж: БСШУСЯ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.