Нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдвэл хариуцлага хүлээнэ

2017-11-14 Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар хотод  өдөр бүр 650-800 мянган хүн нийтийн тээврээр зорчдог. Зорчигчид нийтийн тээврээр зорчихдоо цахим карт уншуулж эхлээд 2 жил гаруй болж байна. Ихэнхи зорчигчид картаа уншуулан үйлчлүүлдэг ч  картаа цэнэглэхгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх, элдэв шалтаг шалтгаан дурьдан үнэгүй зорчих гэж оролдох, бусдадаа хүндрэл учруулдаг зорчигчид цөөнгүй байна. Шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуульд нийтийнтээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөр төлөөгүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн суудлын бүрээсийг урсан , толь, цонхыг нь хагалан, олон нийтийн дунд биеэ зөв авч яваагүй, нийтийн тээврийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан болно. Тиймээс зорчигч та бүхэн  цахим картаар зорчиж хэвшээрэй.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.