“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ.
Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа өндөр цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй болсон байна. Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой боллоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.