Т.Намжим: Стратегийн түншлэлийн харилцаатай орнуудаас хөнгөлөлттэй зээл хүсэх хэрэгтэй

2017-02-20 Эдийн засаг
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, профессор, академич Т.Намжимтай ярилцлаа. Тэрбээр социализмын үе болон ардчиллын дараах эдийн засгийн хөгжлийн түүхэн замналыг сайн мэдэх, үнэлэлт дүгнэлт өгөх, алдаа сургамжийг нь хэлж чадах хүний нэг юм.

-Манай улсын эдийн засаг маш хүнд байдалд орлоо. Өмнө нь ийм нөхцөл байдал хэзээ тохиолдож, хэрхэн даван туулж байсан бэ?

-Ер нь 1990 оноос хойших эхний хэдэн жилд Монгол Улс ноцтой хүндрэлд орсон. Тухайн үед хамгийн гол зүйл бол үйлдвэр аж ахуйн газрууд ажиллахгүй болсон. Дэлгүүрт бараа байхгүй. Мах, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн картын систем рүү шилжсэн байлаа. Уг хүнд байдлаас хэрхэн гарсан гэвэл Дэлхийн банк, Япон улсын засгийн газар хандивлагч орнуудын тусламжийг авах ажлыг хамтарч зохион байгуулсан. Хандивлагч орнуудын дэмжлэг 10 шахам жил үргэлжилсэн. Гадаадын улс орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд хэчнээн долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох вэ гэдгийг тохирч шийддэг. Тэгээд мөнгөн хандив тусламжийг авч хүнд байдлаас зогсоож гарсан юм.

-Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцыг хэрхэн харж байна вэ? ОУВС-тай хамтарч ажиллах, гаднаас дахин хөнгөлөлттэй зээл хайх зэрэг олон арга замыг хэлж байна.

-Байдал үнэхээр хүнд болсон байна. Улсын төсвийн алдагдал энэ оны эхний долоон сарын дүнгээр бараг хоёр их наяд төгрөг боллоо. Сүүлийн таван сард хэд болж нэмэгдэх вэ гэсэн асуулт байна. Дээр нь гадаад зээлийн хүү, төлбөрийг төлөх асуудал үүснэ. Энэ хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэж ухаанаа уралдуулж байна.  Тухайлбал, ОУВС-тай зөвшилцөх тухай ярьсан. Би ямар асуудал зөвшилцөж байгааг мэдэхгүй юм. Харин “Стэнд бай” хөтөлбөрийг байгуулж болохгүй гэж үзэж байна. Сүүлд 2008 онд санхүүгийн хүндрэл болсон. Тэгэхэд ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөр байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд манай улсад зээлийн хязгаарлалт тавьсан. Энэ нь 1.6 жилийн хугацаатай байсан санагдаж байна. Тухайн үед ОУВС 200 гаруй сая ам.доллар, Азийн хөгжлийн банкнаас бага хэмжээний тусламж үзүүлсэн. Мөн Япон улсын засгийн газар 120 орчим сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Харин одоо “Стэнд бай”-д орж болохгүй. Тэгэх юм бол Монгол Улсын хөгжилд дорвитой ахиц гарах, томоохон төслүүдээс ургашлуулах боломж хаагдана гэж үзэж байна. Үүний оронд стратегийн түншлэлийн харилцаатай улс орнуудаас маш хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бонд авахыг бодох нь зүйтэй.

-Томоохон мега төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах хэрэгтэй гэсэн санал явж байна. Өмнөх жилүүдэд урагшлуулж чадаагүй төслүүд одоо эдийн засаг хүндэрсэн үед явах болов уу?

-Энэ боломж маш хомс болж байна. Мега гэж нэрлэх нь юу юм. Ер нь улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, нэмүү өртөг бүтээх, улсын төсөв арвижуулахад нөмөр нөөлгөтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлж явах нь ихээхэн чухал. Өнгөрсөн 25, 26 жилийн хугацаанд туйлын хангалтгүй явж ирсэн. Ганцхан Оюутолгой төсөл урагшиллаа. Бусдыг нь хэрэгжүүлэх алхам хийгдээгүй. Энэ нь шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлийг нь тодорхойлж, үр ашигтай байна гэсэн бат итгэл үнэмшилд хүрэх засгийн газрын чадамж муу байснаас шалтгаалсан. Цааш нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг тодорхойлох, ямар техник технологийн түвшинд байгуулах, томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг борлуулах гадаад, дотоод зах зээлээ яаж сонгох, хамгийн гол нь гадаадын хамтрагч сонирхогч талуудыг хэрхэн сонгох талаар хангалтгүй ажилласан. Үүнээс хамаарч томоохон төслүүд саатаж ирсэн. Дээрээс нь энэ өнгөрсөн дөрвөн жилд засгийн газар, УИХ-ын ноцтой урагшгүй байдлаас болж ийм хүндрэлд орлоо. Түүний өмнөх дөрвөн жилд гайгүй байсан юм.

Ер нь улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, нэмүү өртөг бүтээх, улсын төсөв арвижуулахад нөмөр нөөлгөтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлж явах нь ихээхэн чухал. Өнгөрсөн 25, 26 жилийн хугацаанд туйлын хангалтгүй явж ирсэн. Ганцхан Оюутолгой төсөл урагшиллаа. Бусдыг нь хэрэгжүүлэх алхам хийгдээгүй. Энэ нь шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлийг нь тодорхойлж, үр ашигтай байна гэсэн бат итгэл үнэмшилд хүрэх засгийн газрын чадамж муу байснаас шалтгаалсан.

-Засаглалын хямрал нүүрлэсэн нь улс орны хөгжлийг хойш татаж байна. Үүнд шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд хатуухан үг унагах байх?

-Энэ бол гарцаагүй үнэн. Ерөөсөө өнгөрсөн 25, 26 жилийн хугцаанд улс орны эдийн засгийн чадавхийг сайжруулах, потенциалыг бий болгох талаар Монгол Улсын төр засаг бодлого зорилтгүй явж ирсэн. Ялангуяа, бодит эдийн засгаа хөгжүүлэх бодлого зорилт байгаагүй. Нэгдмэл бодлого баримталж, оновчтой арга замыг тогтоож, цогц шийдэлд хүрч чадахгүй явж ирсэн. Энэ нь Монголын төр засгийн засаглалын тогтолцооны дутмаг байдлаас болсон гэж үзэж байна. Дөрвөн жил болоод сонгууль болдог. Төр засгийн дээд байгууллага УИХ, Засгийн газар солигдоно. Ингээд эрх баригч өндөр албан тушаалтнууд намчирхсан талцал, намын болоод хувийн ашиг сонирхолын сөргөлдөөнөөс болж улсын нэгдмэл бодлого, нэгдмэл шийдлийг орхигдуулж зохистой арга замыг олж чадахгүй явж ирлээ. Бодлого зорилтын залгамж чанар гэж байхгүй болсон. Дөрвөн жил болоод солигдсон засгийн газар өмнөхийгөө үгүйсгэдэг. Өмнөх нь мэдээж ноцтой буруу үйлдэл гаргасан бол засаад явах хэрэгтэй. Бусад ажил залгамж чанартай үргэлжлэх учиртай. Гэтэл ийм зүйл алга байна. Энэ нь юунаас болдог гэвэл сүүлийн 25, 26 жилд төр засгийн байгууллагын дээд, дунд түвшинд эдийн засгийн суурь мэдлэгтэй, жинхэнэ мэргэшсэн хүмүүс ажиллах боломж хомс болсон. Төрийн дээд, дунд түвшний томилгоонд ерөөсөө энэ шалгуурыг хайхрахаа больсон. Дандаа танил тал, намынхаа хүмүүсийг оруулж цалин өгч байсан хэрэг.

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдаж, улс орны хөгжлийг урт хугацаанд төлөвлөх арга замыг эрэлхийлж байна. Энэ тухай таны бодол?

Сүүлийн 25, 26 жилд улс орны хөгжил, бодлого төлөвлөлтийн тогтолцоогүй явж ирсэн. Тэгж тэгж энэ оны хоёрдугаар сард Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Тус хуульд олон янзийн хөтөлбөр боловсруулагдана гэж заагдсан байна билээ. Ер нь тэгж их замбараагүй олон төсөл боловсруулсанд орвол Монгол Улсын нийгэм эдийн засгийг 15-20 жилд хөгжүүлэх хөтөлбөртэй, тэгээд таван жилийн дунд хугацааны төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Ингээд тухайн хуулиа хэрэгжүүлэх, урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулах чадвартай, зохион байгуулалтын бүтэцтэй нэгж байх учиртай. Өнөөдөр нэг хурал дээр нэг эдийн засагч хууль батлагдсан, одоо хэрэгжүүлэх механизм хэрэгтэй гэж ярьж байсан. Миний бодлоор хэрэгжүүлэх механизм гэхээс илүү Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг хэрэгжүүлэхэд эзэн байх явдал чухал юм. Засгийн газрын бүрэлдэхүүнд хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллага, бүр тодорхой нэрлэвэл эдийн засаг үйлдвэржилтийн яам гэж байгуулах хэрэгтэй. Тэр яам нь механизмаа бүрдүүлж урт болон дунд хугацааны төлөвлөгөөгөө ямар арга замаар хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлуудаа онож тусгадаг байх хэрэгтэй. За яахав, энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Үндэсний хөгжлийн газар гэж агентлаг байгуулсан. Зүй нь агентлагийн хэмжээнд биш, яамны хэмжээнд эдийн засгийн төв байгууллага байх хэрэгтэй.

Сүүлийн 25, 26 жилд улс орны хөгжил, бодлого төлөвлөлтийн тогтолцоогүй явж ирсэн. Тэгж тэгж энэ оны хоёрдугаар сард Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Тус хуульд олон янзийн хөтөлбөр боловсруулагдана гэж заагдсан байна билээ. Ер нь тэгж их замбараагүй олон төсөл боловсруулсанд орвол Монгол Улсын нийгэм эдийн засгийг 15-20 жилд хөгжүүлэх хөтөлбөртэй, тэгээд таван жилийн дунд хугацааны төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Ингээд тухайн хуулиа хэрэгжүүлэх, урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулах чадвартай, зохион байгуулалтын бүтэцтэй нэгж байх учиртай.

-Эдийн засгийг нэгдмэл бодлогод суурилж хөгжүүлэх ямар сайн туршлага өмнөх нийгмийн үед байсан бэ?

-Хуучин тогтолцооны үед улсын төлөвлөгөөний комисс гэж эдийн засгийн төв байгууллага байлаа. Сүүлд 1988 онд улсын төлөвлөгөөний комисс, үнийн хороо, цалин хөлсний хороо, статистикийн төв газар гэж дөрвөн эдийн засгийн төв байгууллагыг нэгтгээд Монгол Улсын төлөвлөлт эдийн засгийн хороо гэж байгуулсан. Хороон дарга нь Засгийн газрын орлогч дарга. Ерөнхий сайдын орлогч. Нэгдүгээр орлогч нь хорооны төрийн сайд, засгийн газрын гишүүн байсан. Тэгээд хороо тогтоол гаргана. Яамдад үүрэг өгнө. Бүх яам, үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудын яамдыг нэгтгэж улсын нэгдсэн хөгжлийн бодлого төлөвлөгөөг хөгжил болгож боловсруулдаг байсан. Энэ бол өмнөх нийгмийн хамгийн сайн туршлага юм. 1990 оноос өмнө, 20 дугаар зууны сүүлийн хагас жилийн асар их бүтээн байгуулалт тийм бодлого төлөвлөлтөөр хэрэгжсэн. Үүнийг одоо ойлгож байгаа хүн алга.

-Хэдийгээр эдийн засаг хямарсан энэ үед төр засгийг хараад суулгүй бизнес эрхлэгчид, иргэд өөрсдийн боломж бололцоогоо дайчлах хэрэгтэй санагддаг. Бие биенээ дэмжсэн хамтын хүчээр хямралыг даван туулна шүү дээ?   

-Энэ бол туйлын чухал гэдгийг батлан хэлмээр байна. Ардчилсан нийгмийн тогтолцооны нэг давуу тал бол хүмүүсийн идэвхи зүтгэл, санаачлагыг хөгжөөн дэмжих, хүн бүр хувь хувьдаа шинээр хүч бололцоогоо дайчилж үйлдвэр үйлчилгээний газар байгуулж ажиллах бололцоотой. Хуучин шиг улсын нэгдсэн төлөвлөгөөнд баригдахгүй болсон. Нийтээрээ хөдөлмөрлөж, бие биенээ дэмжих хэрэгтэй. Төр хувийн хэвшлийнхэний хичээл зүтгэлд саад тотгор болж болохгүй.

Г.Батзориг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.