Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүд энэ оны эхний есөн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргасан байна. НОБГ-ын бие бүрэлдэхүүн нь энэ оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 693 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.