МСҮТ-ийг төгсөгчдийг дэмжих нэгэн боломж гарч ирсэн нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг. Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгт тус хөтөлбөрөөс зээл авсан олон иргэдийн бүтээл дэлгэгдсэн юм. Тухайлбал, Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийг төгсөгч C. Гэрэлмаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтйг дэмжих хөтөлбөрт хамрагдан Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгч төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгээр тавин гурван сая төгрөгийн зээл авч хатгамалын машинтай болжээ. Аймгийнхаа Бизнес хөгжлийн төвд өрөөтэй болж бүх төрлийн даавуун материал дээр хатгамал урладаг.
2015 оноос тасралтгүй үндэсний хувцас захиалгаар урласан С.Гэрэлмаа одоогоор загварын үндэсний дээл хувцасны чимэглэл, бүх төрлийн хатгамал, лого зэргийг урлаж байна.
Дараагийн ээлжинд 1-2 хүнийг ажлын байраар хангах төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцсан юм. Орон нутаг хөгжүүлэх сангийн зээл юм хийж бүтээх хүсэлтэй хүн бүрт хүрч олон өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.