УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ

2017-08-24 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ

 
Хүчингийн хэрэгт холбогдсон  Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлөө буцаагаад байсан иргэн Ч.Наранзаяа УЕПГ-т Д.Гантулга гишүүнийг дахин шалгуулах хүсэлт тавьсан байна.

Улмаар Д.Гантулга гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгажээ.

Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа УИХ-ын гишүүн Д.Гантулгыг албадан баривчилж, хүчээр мэдүүлэг авах болоод шүүхээс ял оноох эрхгүй. Хэрэв түүнийг саатуулах болбол УИХ-ын даргад цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас албан хүсэлт гаргана. Ингээд УИХ-ын Ёс зүй дэд хорооноос Д.Гантулга гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийддэг. Цаашилбал, УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос бүрэн эрхийг түр болон бүр түдгэлзүүлсэн тохиолдолд хуулийнхан Д.Гантулга гишүүнийг албадан баривчлах, ял оноох боломжтой болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.