Ц.Идэрбат: Фермийн аж ахуйгаар бэлтгэсэн шинэ мах 30 мянган төгрөг хүрч байна

7 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас махны үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр “Махны үнэ янз бүр байна. Сошиалаар яваад байгаа шиг нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй. Саруул зах болон Имартад мах 28-31 мянган төгрөгт хүрсэн асуудал байна. Мөн фермийн аж ахуйгаар бэлтгэсэн шинэ мах 30 мянган төгрөг хүрч байгаа нь үнэн. Харин энэ жилийн нөөцийн махны 3/2 нь худалдаанд гараагүй байна. Нөөцийн махны үнийн тухайд нэг кг хонины мах 13.000 төгрөг, үхрийн мах 15.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Иймд нөөцийн мах зуны шинэ махтай золгоход хангалттай” хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.