Видео: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

1 цагийн өмнө Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.18) болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа.
-Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.
-Ойрх Дорнодод үүссэн асуудлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэв.
-Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтад 43 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшсэнээс есөн иргэн шалгарч, Ерөнхий сайдын захирамжаар томилохоор тогтлоо.

 

 

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.