Орон сууц худалдан авах гэж буй бол: Нэг цэгийн үйлчилгээнээс тодруулга авна уу

1 цагийн өмнө Амрах агшин

 

Сүүлийн жилүүдэд шинээр орон сууц худалдан авахтай холбоотой залилангийн хэрэг эрс нэмэгдсэн болохыг холбогдох албанаас анхааруулсаар байна.

Тиймээс хэрэв Та шинээр орон сууц худалдан авах гэж байгаа бол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Нэг цэгийн үйлчилгээнд хандан өөрийн худалдан авах гэж буй үл хөдлөхийн талаарх мэдээлэл, тодруулга авах хэрэгтэй. Таны худалдан авах гэж буй байрыг өөр хүнд давхар зарсан эсэх, зөвшөөрөлтэй барилга эсэх, улсын комисс хүлээн авсан хугацаа зэрэг олон асуултад хариулт авах боломжтой. Зөвшөөрөлгүй баригдсан орон сууцны байрны баримт бичигт УБЕГ-ын тэмдэглэгээ огт хийгдээгүй байдгийг УБЕГ-аас иргэдэд зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.