Шадар сайд Т.Доржханд харьяа агентлагынхаа алба хаагч нартай уулзав

2025-01-16 Засгийн газар

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд харьяа агентлаг буюу Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Монополын эсрэг газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын алба хаагчидтай уулзав.

Уулзалтаар агентлагуудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэв.

Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд “Төрийн албанд тангараг өргөн зүтгэж буй та бүгд ажлаа сайн хийж байвал мерит зарчмаар нь үнэлнэ. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлнэ.
Харин ажлаа хийж чадахгүй, авилга асуудалд орооцолдвол хариуцлага тооцож, холбогдох хууль, хяналтын байгууллагад би өөрөө өгнө” гэж мэдэгдэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.