Нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж харамсалтайгаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Иргэд угаартаж амь насаа алдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлж байгаа. Аль болох энэ асуудлыг засаж залруулахын тулд хамтарсан Засгийн газар байгуулагдсан.
Үүсээд буй энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тавьж, бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэтэл 34 жилийн хугацаанд бугшсан асуудлаас болж, байгуулагдаад 3-4 сар болж байгаа Засгийн газарт хариуцлага тооцох нь шударга биш. Монгол Улс ардчилсан орон учраас маш олон сонгуультай. Орон нутгийн сонгууль гээд 10 сар хүртэл ажил хийлгээгүй шүү дээ.
Тиймээс дөнгөж ажлуудаа эхлээд, том төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгүүдээ босгож буй энэ үед Засгийн газрыг огцруулах нь зөв үйлдэл биш” гэлээ.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87957
32456
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.