УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалаллын дагуу өнөөдөр /2025.04.09/ Лхагва гаригт Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан болно.
Өнөөдрийн хуралдаанаар,
Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ хэлэлцэх аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт оноох сахилгын шийтгэлийг хэлэлцэх юм байна.
Учир нь өнгөрсөн намрын чуулганы сүүлийн хуралдаан дээр Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг судалж, хариуцлага тооцох даалгавар өгсөн. Энэ дагуу холбогдох албаныхан ажиллахад 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд ямар нэгэн хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй гишүүдийн ирцийг авч үзэхэд 40-өөс дээш цаг тасалсан нэг хүн байгаа буюу Х.Баттулга гишүүн байсан. Тиймээс журмаар олгогдсон байгаа гурван төрлийн сахилгын шийтгэлээс цалингийн 20 хувийг гурав хүртэлх сараар хасах гэсэн сонголтыг хийсэн байна.
Тухайлбал, эдгээр сахилгын шийтгэлд нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт иргэд, сонгогчдоос уучлалт гуйх, гуравдугаарт цалингийн 20 хувийг 6 хүртэлх сараар хасах гэсэн сонголт байдаг. Тиймээс дээрх шийтгэлийг өнөөдөр хуралдах байнгын хорооны хуралдаанаар шийдэх аж.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудал юм. Тэрбээр иргэд сонгогчдоо сошиалаар доромжилсон асуудлыг иргэд шүүмжилсэн учраас хэлэлцэх юм байна.
87653
31460
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.