Камертай газраар явахад нь улсын дугаар нь харагдахгүй байгаа тээврийн хэрэгслийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулжээ.
Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн жолооч 21 настай А нь өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагчийг худалдан авч ашиглаж байсан нь тогтоогджээ.
Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсгийг зөрчсөн байх тул 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 25 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг төлүүлж, жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
6 минутын өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
2025-09-12
2025-09-11
88698
33656
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.