Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл АН-ын бүлэг өнөөдөр /20247.11.18/-нд 10.00 цагт хуралдаж эхэлсэн. АН-ын бүлгийн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсч байгаа бөгөөд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган зөвхөн Пүрэв гаригт хуралдаж, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Тиймээс тус байнгын хороо Лхагва гаригт хуралдах товтой байна.
27 минутын өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-18
2024-11-18
2024-11-18
2024-11-15
87361
30386
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.