ОУВС 2025 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутгаа тэргүүлнэ гэж дүгнэв

Өчигдөр Банк, санхүү

Олон улсын Валютын сан 2024 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын эдийн засаг ирэх онд 6 хувиар өсөхөөр төсөөлж байсан бол 2024 оны 10 дугаар сард 7 хувь болгон нэмэгдүүлжээ.

Ингэснээр ирэх онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутгаа тэргүүлж байна.

Ирэх оны эдийн засгийн өсөлтөд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжин зэсийн баяжмал дахь алт, зэсийн агууламж нэмэгдэж, нүүрсний экспорт өсөхийн зэрэгцээ 2025 оны төсвийн бодлогын үр нөлөө эергээр нөлөөлнө гэж үзээд ийнхүү дүгнэсэн байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

Эргэлзээтэй мэдээлэл

25 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.