Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.10.16/ Засгийн газар хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор энэ сарын 14-нд мордсон юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрөгч Даваа гаригт 11-11 төвд ажиллах үеэрээ “Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэдэг зохицуулалттай. Гэхдээ Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэх асуудлаар холбогдох судалгааг хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулна. Нэг талдаа шийдвэр гарахаар олон нийтэд танилцуулна. Бид 2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний хэдэн хувиар өсөх вэ гэдэг нарийн судалгааг хийж чадахгүй байна. Бид ийм төсөөлөл хийх гэж оролдсон. Өнгөрсөн 2023 онд эдийн засгийн өсөлт 7 хувьтай байхад эрчим хүчний чадлын өсөлт 12 байсан юм чинь энэ жил ялгаагүй 12 хувиас доошгүй өсөх болов уу. Магадгүй 15-16 хувиар өсвөл цахилгаан эрчим хүчийг өвлийн их ачааллын үед хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн юм.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.