Гишүүдийн хэнийх нь бэл бэнчин илүүтэй “жин дарж” байна вэ…

2024-07-4 slider

Монгол Улсын түүхэн дэх анхны 126 гишүүнтэй парламент ийнхүү бүрдлээ. Шинэхэн гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв. Тэгвэл ирэх дөрвөн жил төр түшилцэж, түмэн олныг төлөөлөх эрхмүүдийн бэл бэнчин хэр “жин дарахыг” сонирхуулж байна. Тодруулбал, 2024-2028 оны парламентын 126 гишүүний 102 нь ТЭРБУМТАН аж.

Нэгдүгээр тойрог: Тус тойрог нь есөн мандаттай. Хамгийн олон чинээлэг гишүүнтэй буюу найм нь тэрбумтан юм. Харин хөрөнгө орлого хамгийн багатай нь С.Ганбаатар гишүүн. Тэрбээр 648 сая төгрөгийн нийт хөрөнгө, орлоготой. Түүнийг түмэн олон Монголын топ популистуудын нэгээр нэрлэдэг. Улс төрд бас л “дуулиантай” нөхөр. Анх Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалаас популизм хийсээр улс төрд хөл тавьж байв. Өнгөрсөн хугацаанд мань эр нэлээд хэдэн намын босго илээж, үзэл бодолдоо туйлбаргүй гүйсээр ирсэн. Тиймдээ ч түүнийг нэгэн цагт нөхөрлөж явсан хүмүүс нь тийм ч таатай хэлдэггүй юм билээ. Тэрбээр бие даасан хувилбараар ч явж үзлээ, АН, МАХН, ХҮН гээд зүсэн үзлийн баруун хатавчаар ороод гарсан байдаг юм.

Оюунсайханы Алтангэрэл- 4.4 тэрбумын нийт хөрөнгө, орлоготой
Сайнхүүгийн Ганбаатар- 648 сая төгрөгийн нийт хөрөнгө, орлоготой
Батмөнхийн Батцэцэг- 1.1 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, орлоготой
Пүрэвбаатарын Мөнхтулга- 4.9 тэрбумын нийт хөрөнгө, орлоготой
Дашдондогийн Ганбат- 2.8 тэрбумын нийт хөрөнгө, орлоготой
Ганзоригийн Тэмүүлэн- 2.7 тэрбумын хөрөнгө орлоготой
Ганбатын Хосбаяр- 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлоготой
Дамдинсүрэнгийн Жаргалсайхан- 1.4 тэрбумын хөрөнгө орлоготой
Даваагийн Цогтбаатар- 1.2 тэрбумын хөрөнгө орлоготой

Хоёрдугаар тойрог: Баруун бүсийн эл тойрог нь 10 мандаттай. Тэдний хоёр нь л саяаар хэмжигдэх хөрөнгөтэй, найм нь тэрбумтан түшээд аж. Харин хамгийн чинээлэг нь Б.Түвшин 43.3 тэрбумын хөрөнгө орлоготой. Тэрбээр анх удаа парламентад сонгогдсон. Жилийн 9.8 тэрбум төгрөгийн орлоготой, 10.4 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, 13.2 тэрбум төгрөгийн авлагатай, харин зээлгүй, хадгаламжгүй гэж мэдүүлжээ.

Сандагийн Бямбацогт- 12.7 тэрбумын нийт хөрөнгө орлоготой
Одонгийн Цогтгэрэл- 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Дашзэвэгийн Амарбаясгалан- 7.7 тэрбумын хөрөнгө орлоготой
Бөхчулууны Пүрэвдорж- 720 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Баттогтохын Чойжилсүрэн- 19.8 тэрбумын хөрөнггө орлоготой
Банзрагчийн Түвшин- 43.3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Очирбатын Амгаланбаатар- 695 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Батжаргалын Заяабал- 1.2 тэрбумын хөрөнгө орлоготой
Загджавын Мэндсайхан- 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Энхбатын Болормаа- 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой

Гуравдугаар тойрог: Баян-Өлгий аймаг нь гурван мандаттай. Сонгогдсон түшээд нь бүгд тэрбумтан. Тэдний дундаас парламентад хоёр удаагаа сонгогдож буй УИХ-ын гишүүн Т.Аубакир таван тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой хэмээн мэдүүлжээ. Түүний өмнөх парламентад хөл тавьж байхад мэдүүлсэн “тоо” энэ удаад тийм ч их хөдөлсөнгүй. Мөн энэ удаагийн сонгуульд нэр дэвших мандат өвөртлөхдөө ч амар амгалан байв. Учир нь 2020 оны парламентын сонгуулиар буюу анх удаа нэр дэвшихдээ Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Саулетэй нэлээд ширүүхэн маргалдаж, нутгийн ах нарынхаа “буянаар” горилох эрхтэй болж байсан гэдэг. Тухайн үед намын Бага хурлаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга  нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн гэх юм билээ. За ямартай ч энэ удаа түүнд өлгийчүүд дахин итгэл хүлээлгэж, төрийн ордонд “заллаа”.

Хажекберийн Жангабыл- 3 тэрбумын хөрөнгө орлоготой
Буланы Бейсен- 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Тилеуханы Аубакир- 5 тэрбумын хөрөнгө орлоготой

Дөрөвдүгээр тойрог: Тус тойрог нь найман мандаттай. Тэрбумтнуудын тоогоороо бусад тойрогт “жин дарж” буй юм.

Халтмаагийн Баттулга- 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан- 7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Дамбын Батлут- 590 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ- 555 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Доржсүрэнгийн Үүрийнтуяа- 2.1 тэрбумын хөрөнгөтэй
Лхагвын Мөнхбаатар- 1.7 тэрбумын төгрөгийн хөрөнгөтэй
Жадамбын Бат-Эрдэнэ- 3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Цэрэнпилийн Даваасүрэн- 1.5 тэрбумын хөрөнгө орлоготой

Тавдугаар тойрог: Төвийн бүсийн тус тойрог нь 10 мандаттай. Сонгогдсон гишүүдийнх нь 9 нь тэрбумтан. Харин ганц саятан нь Б.Тулга 942 сая төгрөгийн хөрөнгө орлоготой хэмээн мэдүүлжээ. Түүний хувьд, тэрбумтан болоход хэдхэн “тэг” дутуу байна.

Болдын Жавхлан- 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Цэвэгдоржийн Туваан- 1.8 тэрбумын хөрөнгө орлоготой
Далайн Батбаяр- 13.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Жадамбын Энхбаяр- 12.9 тэрбумын хөрөнгөтэй
Буяагийн Тулга- 942 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Гонгорын Дамдинням- 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Сүхбаатарын Эрдэнэболд- 2.5 тэрбумын хөрөнгө орлоготой
Сүрэнжавын Лүндэг- 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Чинбатын Ундрам- 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Жигжидийн Батжаргал- 4.5 тэрбумын хөрөнгөтэй

Зургадугаар тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий долоон мандаттай. Тэдний дундаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг онцлон хүргэе. Тэрбээр УИХ-д гурван удаа нэр дэвшиж, тус бүр сонгогдсон бөгөөд түүний жилийн орлого 244 сая төгрөг аж. Тодруулбал, нийтийн нэг орон сууцтай, зуслангийн байшингүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нь 133 сая төгрөг бөгөөд бусдад өр, авлагагүй.  Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг харвал “Херо энтертайнмент” групп ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ- 1 тэрбум төгрөг
Мягмарсүрэнгийн Бадамсүрэн- 870 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Цагаанхүүгийн Идэрбат- 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Ухнаагийн Отгонбаяр- 3 тэрбумын хөрөнгө орлоготой
Лхагвасүрэнгийн Соронзонболд- 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Шинэбаярын Бямбасүрэн- 1.6 тэрбумын хөрөнгө орлоготой
Мөнгөнцогийн Ганхүлэг- 838 сая төгрөг

Долдугаар тойрог: Говийн бүсийн долоон мандаттай эл тойрог тэрбумтнууд хамгийн ихтэй нь аж. Тэдний хамгийн “баян” нь Б.Дэлгэрсайхан 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой бол хамгийн бага нь Ц.Мөнхбат 820 сая төгрөгийн хөрөнгөтэй. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьсан гээд бас л Монголын толгой “баячуудын” тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Тэр чинээгээр сайн, муу хэл аманд ч нэлээд өртдөг улстөрч юм.

Ренчинбямбын Сэддорж- 1.9 тэрбумын хөрөнгө орлоготой
Борхүүгийн Дэлгэрсайхан- 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Нанзадын Наранбаатар- 1.1 тэрбумын хөрөнгөтэй
Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан- 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Цагаанхүүгийн Мөнхбат- 820 сая төгрөгийн хөрөнгөтэй
Равжихын Эрдэнэбүрэн- 3.9 тэрбумын хөрөнгө орлоготой
Гомбын Ганбаатар- 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй

Наймдугаар тойрог: Таван мандаттай Баянзүрх дүүрэг. Тус тойрогт сонгогдсон таван гишүүний хөрөнгө орлогын мэдээллийг хүргэж байна.

Жигжидсүрэнгийн Чинбүрэн- 1 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Баттөмөрийн Энхбаяр- 355 сая төгрөгийн хөрөнгөтэй
Пүрэвсүрэнгийн Наранбаяр- 980 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Энхтайваны Бат-Амгалан- 4.2 тэрбумын хөрөнгөтэй
Хүрэлбаатарын Булгантуяа- 900 сая төгрөгийн хөрөнгө орлоготой

Есдүгээр тойрог: Баянгол дүүрэг нь гурван мандаттай, гурван тэрбумтан сонгогдсон тойрог юм. Эдгээр гишүүдийн дундаас хамгийн их хөрөнгө зоорьтой нь 2016 оны сонгуулиар анх тус дүүрэгт нэр дэвшин сонгогдож байсан Ж.Ганбаатар юм. Түүний тухайд, 10 дугаар ангиа төгсөөд л Чита-Манжуураас жижиглэн худалдааны бизнес хийж эхэлсэн гэдэг. Оросоос бохь, чихэр, Польшоос хувцас, энгэсэг, үнэртэй ус зөөдөг байж. Тухайн үедээ л эрэлттэй бараануудыг Монголдоо таниулж, чамгүй сайн хөрөнгөжсөн гэх. Харин улс төрд орж “том хүн” болсныхоо дараа “А” бүсэд байрлах хэд хэдэн обьекттой нэр нь холбогдож, чамгүй хэл аманд өртөж байв.

Жаргалсайханы Золжаргал- 1 тэрбумын хөрөнгөтэй
Хассуурийн Ганхуяг- 7.1 тэрбумын хөрөнгө орлоготой
Жамбалын Ганбаатар- 20.1 тэрбум хөрөнгөтэй

Аравдугаар тойрог: Чингэлтэй, Сүхбаатар зургаан мандаттай. Тэдний ганц нь л саяар тоологдох хөрөнгөтэй. Бусад нь бүгд тэрбумтнууд аж.

Ням-Осорын Учрал- 7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Отгоншарын Батнайрамдал- 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Цэндийн Баатархүү- 1.7 тэрбумын хөрөнгөтэй
Нацагдоржийн Батсүмбэрэл- 793 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Дамдины Цогтбаатар- 3.1 тэрбумын хөрөнгөтэй
Хөххүүгийн Болормаа- 4 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой

Арваннэгдүгээр тойрог: Таван мандаттай Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон гишүүдийн дийлэнх нь тэрбумтан. Тэр дундаа Соёлын сайд асан, УИХ-д анх удаа сонгогдсон Ч.Номин 59.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө шинээр байгуулагдсан парламентын танхимдаа “толгой цохиж байна”. Түүний өөрийн орлого нь жилийн 245.4 сая төгрөг бөгөөд 17.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх, 1.8 тэрбум төгрөгийн хадгаламж, 750 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.

Энхбаярын Батшугар- 2.8 тэрбумын хөрөнгө орлоготой
Норовын Алтанхуяг- 1.3 тэрбумын хөрөнгөтэй
Наранцэцэгийн Алтаншагай- 561 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Пүрэвжавын Сайнзориг- 1.3 тэрбумын хөрөнгөтэй
Чинбатын Номин- 49.9 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой

Арванхоёрдугаар тойрог: Тус тойрог нь гурван мандаттай. Тэдний хамгийн “ядуу” нь Ж.Алдаржавхлан болж байна. Тэрбээр өөрийн нийт хөрөнгөө 356 сая төгрөг гэж мэдүүлжээ. Түүний мэдүүлсэн хөрөнгийн хэмжээ нь “анги”-ийн хамгийн баян гишүүний нэг жилийн орлоготой нь дүйж байна.

Тогтмолын Мөнхсайхан- 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Чулуунбилэгийн Лодойсамбуу- 1.8 тэрбумын хөрөнгө орлоготой
Жуковын Алдаржавхлан- 356 сая төгрөгийн хөрөнгөтэй

Арвангуравдугаар тойрог: Хоёр мандаттай Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсон гишүүдийн хөрөнгө, орлого.

Сайнбуянгийн Амарсайхан- 14.6 тэрбумын хөрөнгө орлоготой
Цэндийн Сандаг-Очир- 763 сая төгрөгийн хөрөнгөтэй

НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИЖ, СОНГОГДСОН ГИШҮҮДИЙН ХОМ

МАН-ын жагсаалтаас:

Ганзоригийн Лувсанжамц- 1.6 тэрбумын хөрөнгө орлоготой
Мөнхчулууны Энхцэцэг- 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Чинбаатарын Анар- 3.3 тэрбумын хөрөнгө орлоготой
Отгоны Саранчулуун- 462 сая төгрөгийн хөрөнгөтэй
Дүгэрийн Рэгдэл- 1.4 тэрбумын хөрөнгө орлоготой
Даваасамбуугийн Ганмаа- 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Сүхбаатарын Эрдэнэбат- 620 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Мэндбаярын Мандхай- 730 сая төгрөгийн хөрөнгөтэй
Дашцэрэнгийн Энхтүвшин- 30.9 тэрбумын хөрөнгө орлоготой
Болдын Уянга- 3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Жанчивын Галбадрах- 4 тэрбумын хөрөнгө орлоготой
Аюушийн Ариунзаяа- 1.5 тэрбумын хөрөнгөтэй
Баярмагнайн Баярбаатар- 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Бадарчийн Хэрлэн- 685 сая төгрөгийн хөрөнгөтэй
Дуламын Бум-Очир- 480 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Одсүрэнгийн Номинчимэг- 6.1 тэрбумын хөрөнгөтэй
Сархадын Зулпхар- 588 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Хүрэлбаатарын Баасанжаргал- 795 сая төгрөгийн хөрөнгөтэй

АН-ын жагсаалтаар:

Лувсаннямын Гантөмөр- 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Салдангийн Одонтуяа- 950 сая төгрөгийн хөрөнгөтэй
Жамбын Батсуурь- 3.4 тэрбумын хөрөнгө орлоготой
Саруулсайханы Цэнгүүн- 636 сая төгрөгийн хөрөнгөтэй
Өлзийхүүгийн Шижир- 3.4 тэрбумын хөрөнгө орлоготой
Жудагийн Баярмаа- 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Жадамбаагийн Баясгалан- 7.1 тэрбумын хөрөнгө орлоготой
Доржзодовын Энхтуяа- 625 сая төгрөгийн хөрөнгөтэй
Дашдэмбэрэлийн Тэмүүжин- 364 сая төгрөгийн хөрөнгө орлоготой
Бадамдоржийн Пунсалмаа- 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Эрдэнэбилэгийн Одбаяр- 2.5 тэрбумын хөрөнгө орлоготой
Пүрэвийн Батчимэг- 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Ганбатын Очирбат- 25 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Батбаярын Жаргалан- 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Амгаланбаатарын Ганбаатар- 3.5 тэрбумын хөрөнгө орлоготой
Цэндсүрэнгийн Мөнхтуяа- 280 сая төгрөгийн хөрөнгөтэй

ХҮН намын жагсаалтаас:

Тогмидын Доржханд- 2.4 тэрбумын хөрөнгөтэй
Лутаагийн Энхнасан- 6 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Пүрэвжавын Ганзориг- 5 тэрбумын хөрөнгөтэй
Гончигдоржийн Уянгахишиг- 3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой
Бадрахын Найдалаа- 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Баатаржавын Мөнхсоёл- 10 тэрбумын хөрөнгө орлоготой

Үндэсний эвслийн жагсаалтаас:

Нямтайширын Номтойбаяр- 8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Агваанлувсангийн Ундраа- 2 тэрбумын хөрөнгө орлоготой
Даваахүүгийн Пүрэвдаваа- 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Мягмардашийн Сарнай- 3 тэрбумын хөрөнгө орлоготой

Иргэний зориг ногоон намын жагсаалтаас:

Батын Батбаатар- 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
Мөнхтөрийн Нарантуяа- 1.1 тэрбумын хөрөнгө орлоготой
Рэнцэндоржийн Батболд- 1.1 тэрбумын хөрөнгө орлоготой
Сонгобайгийн Замира-316 сая төгрөгийн хөрөнгөтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.