Хугацаа хэтэрсэн зээлээ зургаадугаар сарын 2-ноос өмнө төлбөл зээлийн ангилал сайжирна

2024-05-21 Банк, санхүү


2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулга хийхээр Монголбанкнаас шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэртэй холбоотой хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгжүүд 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн барагдуулбал ангиллаа сайжруулах боломжтой юм.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.